🎯
BISHRELT SPORTS
BISHRELT CUP 2026
ДАРТСЫН ТЭМЦЭЭН
БИШРЭЛТ ГРУПП-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “BISHRELT CUP 2026” спортын их наадмын ганцаарчилсан төрөл болох дартсын тэмцээн 2026 оны 4-р сарын 18-ны Бямба гарагт 09:30 цагаас эхэлнэ.
Огноо
2026/04/18 · Бямба
09:30 цагаас
Байршил
MARS BILLIARD SPORT BAR
ХУД, 15-р хороо, Их Наяд, Зүүн Өндөр, 7 давхар
Анхаарах зүйлс
- •Нийт баг, тамирчид зарласан цагт бүгд бэлэн байна.
- •Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдана.
- •Багийн мэдүүлгийг 2026/04/15-ны 17:00 цаг хүртэл хавсралтын дагуу @Saruul Tumurbaatar-д хүлээлгэж өгнө.
- •Тэмцээний үеэр Ерөнхий шүүгчийн шийдвэрээр бүх зохион байгуулалт явагдана.
- •Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд 3 шагналт байр шалгаруулна.
Цагийн хуваарь
Баг, тамирчид бэлэн байх цаг09:30
Хувцас солих09:30 - 09:50
Тоглолтын өмнөх зааварчилгаа, хуваарь танилцуулах09:50 - 10:00
Тоглолт эхлэх10:00
Дартсын дүрэм
Үндсэн дүрэм
- •Тоглолт нь 301 онооны системтэй, Best of 5 буюу түрүүлж 3 хожлоор дуусна.
- •Тоглогчид Bull буюу төв рүү 1 сум шидэж, аль ойрхон оносон нь тухайн тоглолтыг эхлүүлнэ.
- •Оролцогчдын мэдүүлэгт үндэслэн ангилал тус бүр оролцогчдын тооноос хамаарч зоонд хуваагдана.
- •Зооноос 2 тамирчин шалгарч хасагдах журмаар финал хүртэл өрсөлдөнө.
Маргаантай нөхцөл ба шүүлт
- •Тоглолт 33 суманд дуусаагүй тохиолдолд дарааллын дагуу бухын нүд рүү 1 сум шидэж, ойрхон оносон тоглогч тухайн хожлыг авна.
- •Оролцож буй тамирчныг зарласнаас хойш 10 минут хүлээнэ. Ирээгүй бол тухайн хожлыг эсрэг талд өгнө.
Ангилал
Эр, эм ангилал
Тус тусдаа өрсөлдөнө
Шагнал
- Эрэгтэй ангилалд 1, 2, 3-р байр
- Эмэгтэй ангилалд 1, 2, 3-р байр
Мэдүүлэг
2026/04/15 · 17:00
Хүлээн авах ажилтан: @Saruul Tumurbaatar
Тамирчид
- •Зохион байгуулагч нараас зарласан цагт тэмцээн болох газар ирсэн байна.
- •Шүүгчийн шийдвэр болон зааварчилгааг дагаж, шүүгчтэй зүй бус харилцахгүй байх.
- •Хар өмд, поло подволк, дартсын зориулалтын өмсгөл, хар гуталтай ирэх.
- •Гар утас, түрийвч зэрэг үнэ бүхий эд зүйлсийн аюулгүй байдлаа хангах.
- •Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагах.
- •Гаднаас уух зүйл, хоол оруулахгүй байх. Дотроос авах боломжтой.
Хөгжөөн дэмжигчид
- •Бусдыг гутаасан, доромжилсон болон сэтгэлзүйд нөлөөлсөн үг, үйлдэл гаргахгүй байх.
- •Гар утас, түрийвч зэрэг үнэ бүхий эд зүйлсээ сайтар хамгаалах.
- •Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- •Гаднаас уух зүйл, хоол оруулахгүй байх. Дотроос авах боломжтой.